게시판 뷰
게시판 뷰페이지
BK21+ 2년차 답사
작성자 산학협력단 연구지원팀(천안) 최민주
날짜 2015.09.08
조회수 1,155

제2차 몽골바이오문화유산 국제학술대회 및 답사

■ 일 시 : 2014년 7월 28일(월) ~ 2014년 8월 5일(화)

■ 장 소 : 몽골 울란바타르 및 헨티아이막 일대

■ 주 제 : 현대 몽골학과 바이오문화연구의 신 패러다임 (학술대회)

/ 헨티 아이막의 약용식물과 바이오문화유산 탐방 (현지답사)

■ 숙 소 : 몽골 울란바타르 선진그랜드 호텔 및 각 답사 지역 게르 캠프

시 간

행사 내용

비고

7/28

(월)

17:00 - 19:30

인천공항

이티켓, 여권 지참

19:55 - 22:30

인천 → 울란바타르(몽골칭기스국제공항)

대한항공 KE 867편

22:50 - 23:20

공항 → 숙소 이동

선진그랜드 호텔

23:20 - 23:30

체크인

23:30 -

취침

7/29

(화)

08:00 - 09:00

조식

호텔 조식

09:00 - 09:30

숙소 → 울란바타르 시내

09:30 - 11:30

각 팀별 답사준비 및 학술대회 준비하기

답사 장보기, 학술대회 준비

11:30 - 12:00

각 준비 장소에서 식사 장소로 이동

12:00 - 13:00

오찬

블루몽 내 한식당

13:00 - 13:30

식사 장소 → 학술대회 장소 이동

몽골국립과학기술대학교

13:30 - 14:00

등록

14:00 - 14:30

개회사, 환영사, 축사, 기념사진

14:30 - 17:10

<현대 몽골학과 바이오문화연구의 신 패러다임>

[제 1분과] 몽골학

“한몽 사회문화연구에 관한 최근 과제와 전망”

[제 2분과] 몽골바이오문화유산학

“몽골바이오문화유산학과 학제간 융합 연구”

[제 1분과]

S.도가르마, 이성규, T.뭉흐자르갈, 박석문, G.텀터그터흐, 조용림, N.멘드, 박원길, L.초이질마

[제 2분과]

Sh.벌드, 이상훈, Ch.햠자브, B.오간바야르, Ch.바트뭉흐, S.아비르메드, 홍세영, 이선아·차가람, P.멀러르에르덴, 조소원

17:10 - 17:20

Coffee Break

17:20 - 18:20

종합 토론

18:20 - 19:00

폐회사

19:00 - 19:30

만찬 장소로 이동

The Bull(샤브샤브)

19:30 - 21:00

만찬

21:00 - 21:30

숙소 이동

선진그랜드 호텔

21:30 -

자유 시간 및 취침

7/30

(수)

08:00 - 09:00

조식 및 호텔 체크아웃

호텔 조식

09:00 - 11:30

‘헨티 아이막’ 향발 이동

11:30 - 13:00

중식 (쳉헤르 만달)

야영식 및 현지식

13:00 - 17:00

베레웬 솜(베레웬 사원)

[주요 약용식물]

Lilium Dahuricum(모백합/날개하늘나리),

Lilium Pumilum(산단/큰솔나리),

Caryopteris Mongolica(마편초과/누린내풀속),

Saposhnikovia(산형과의 방풍), Craetegus sanguinea(넓은잎산사)

17:00 - 18:00

베레웬 사원 → 게르 캠프(숙소) 이동

18:00 - 20:00

석식

현지식 or 야영식

20:00 -

자유 시간 및 취침

7/31

(목)

08:00 - 09:00

조식

현지식

09:00 - 12:00

‘다달’ 향발 이동

12:00 - 13:00

중식 (빈데르)

야영식 및 현지식

13:00 - 17:00

‘다달‘ 이동 중

[주요 약용식물]

Paeonia Lactiflora(작약),

Iris dichotomat(야연미),

Asparagus Dahuricus(천문동),

Glycyrrhiza uralensis(감초) ,

Aconitum barbatum(노랑투구꽃)

17:00 - 18:00

‘다달’ 게르 캠프(숙소) 도착

18:00 - 20:00

석식

현지식 or 야영식

20:00 -

자유 시간 및 취침

■ 세부일정

8/1

(금)

08:00 - 09:00

조식

현지식

09:00 - 17:00

‘다달’ 지역 현지 조사(답사지역 및 약용식물 등)

[주요 답사지]

칭기스칸 탄생지역, 칭기스칸 여름별장, 더보메르겡 동상, 퉁흐렉 시냇물 등

17:00 - 18:00

답사지역 → 게르 캠프(숙소) 이동

18:00 - 20:00

석식

현지식 or 야영식

20:00 -

자유 시간 및 취침

8/2

(토)

08:00 - 09:00

조식

현지식

09:00 - 18:00

‘바트쉬레트’ 지역의 ‘아라샨하드’ 향발 이동

이동 중 현지 약용식물 조사

[주요 약용식물]

Gintiana macropila(큰잎용담), Cornus album, Polygonum viviparum(씨범꼬리/ 산범꼬리), Polygonum alpinum(숭애·넓은잎싱아),

Juniperus Sabina(사비나)

18:00 - 18:30

‘아라샨하드’ 게르 캠프(숙소)로 이동

18:30 - 20:30

석식

현지식 or 야영식

20:30 -

자유 시간 및 취침

8/3

(일)

08:00 - 09:00

조식

현지식

09:00 - 14:00

‘바트쉬레트’ 지역 현지 조사(답사지역 및 약용식물 등)

[주요 답사지]

아라샨 하드(온천), 사슴돌 등

14:00 - 19:00

‘바트쉬레트’ → ‘울란바타르’로 이동

19:00 - 21:00

석식

한식당

21:00 - 21:30

식당 → 숙소 이동

선진그랜드 호텔

21:30 - 22:00

호텔 체크인

22:00 -

자유 시간 및 취침

8/4

(월)

08:00 - 09:00

조식

호텔식

09:00 - 09:30

호텔 체크아웃

09:30 - 10:00

숙소 → 울란바타르 시내 이동

10:00 - 12:00

서점 및 중고서점

필요 서적 구매

12:00 - 12:30

서점 → 식사 장소 이동

몽골노마즈 식당

12:30 - 13:30

중식

13:30 - 15:30

몽골 전통 바리아 체험

15:30 - 18:30

몽골 전통 의약품 구입 및 개인 일정

18:30 - 19:00

저녁 식사 장소로 이동

캘리포니아 식당

19:00 - 20:30

석식

20:30 - 22:00

식사 장소 → 몽골칭기스국제공항 이동

22:00 - 23:00

출국 수속

23:55 - 03:55

울란바타르 → 인천

8/5

(화)

03:55 -

귀국 및 해산


■ 답사 루트

① 울란바타르(7/28,29) → ② 쳉헤르만달(7/30) → ③ 베레웬 솜(베레웬 사원)(7/30) → ④ 다달(7/31,8/1) → ⑤ 트쉬레트(아라샨 하드)(8/2,3) → ⑥ 울란바타르(8/4)


①헨티 아이막

Эзэн богд Чингис хааны өлгий нутаг – Хан Хэнтий аймаг Монгол улсын ууган 4 аймгийн нэг бөгөөд эдийн засгийн Дорнод бүсэд хамаарагдсан Хэнтийн уулархаг нутгийн ихэнхийг эзэлж, Хэрлэн Онон голуудын сав нутагт оршин, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Говьсүмбэр, Төв, Сэлэнгэ аймаг, ОХУ-тай хил залгана. Хан Хэнтий уулын аймаг 1923 онд 25 хошуу, 2 шавь, 109 сум, 328 багтай Өндөрхаан хошууны Хэрлэн голын хөвөө Цагаан Эрэг гэдэг газар одоогийн Өндөрхаан хотод байгуулагджээ. Одоо Хэнтий аймаг 18 сум, 4 тосгон, 88 багтай. Манай аймаг ойт болон тал хээр хосолсон 80,3 мянган хавтгай дөрвөлжин км газар нутагтай, нийт 21 мянга 800 өрх, 70200 хүн амтай, үүнээс 35000 нь эрэгтэй, Өндөрхаан хотод 19300 хүн ам оршин суудаг. Хүн амын 87,3% нь халх, 8,3% нь буриад, гадаадын харъяат 244, хасаг 463, урианхай 779, дарьганга 281, баяд 117, дөрвөд 371, бусад ястан үндэстэн 500 гаруй хүн байна. Халх, Буриад, Казак, урианхай зэрэг олон ндэстэн, ястнаас бүрэлдсэн тус аймгийн бvтээлч ард тvмний хөдөлмөрийн гарамгай амжилтыг Монгол улсын төр, Засаг өндрөөр vнэлж 1943 онд “Алтан гадас” одонгоор, сvvлийн жилvvдэд Засгийн газрын хvндэт жуух бичгээр хоёр удаа шагнагдсан билээ. 90 жилийн ойн наадмын өмнөхөн Өндөрхаан хот, Хэрлэн сум бус Чингис хот, Өндөрхаан сум гэж нэрлэгдэхээр болсон. Түүнчлэн нутгийн ард Чингис хааны алдар гавьяаг мөнхлөх ажлыг цаашид үргэлжлүүлж Чингис хааны цогцолбор байгуулахаар болж зураг төслийг нь Соёл, спорт, аялал жуулчлалын яаманд хүргүүлээд байгаа юм. Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ 1964 онд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд төрсөн. Тэрбээр улсад 12 удаа түрүүлэхдээ төрсөн нутаг Хэнтийхээ нэрийг гаргаж байсан билээ. Хэнтий аймгаас төрсөн улс төрч , бизнесменүүд олон бий. Эдгээр хүмүүсийн түрүүнд УИХ-ын гишүүн У.Хүрэлсүх, Д.Арвин, Б.Гарамгайбаатар нарыг нэрлэх нь зүйтэй байх. Хэнтий аймгийн засаг даргаар Ж.Оюунбаатар ажиллаж байгаа. Хэнтий аймгийн 90 жилийн ой өргөн дэлгэр сайхан болж өндөрлөсөн. Олон сайхан зүйл болсоны нэг Олимпийн аварга Н.Түвшинбаяр тус аймгийн бөхийн барилдаанд зодоглосон явдал байлаа. Гэвч тэрбээр тавын даваанд өвдөг шороодсон юм.



② Цэнхэр мандал сум


Цэнхэр мандал сум нь 1925 онд “Дэлгэрэх” уулын аймаг байгуулагдахад тус аймгийн Баянзүрх уулын хошуунд 1925 онд байгуулагдсан түүхтэй юм. Тус сум нь УБ хотоос 200 км- т, аймгийн төв Өндөрхаанаас 150 км – т Багануур дүүргээс 70 – км- т зүүн гурван аймгийн төв замын дагуу байршдаг. Засаг захиргааны нэгж 4 багтай 444,9 мянга нутаг дэвсгэртэй 2009 оны жилийн эцсээр 624 өрх, 1746 хүн амтай, Тус сум нь баруун хойт талаараа Төв аймгийн Мөнгөн морьт сум, баруун талаараа мөн аймгийн Баяндэлгэр сум Улаанбаатарын Багануур дүүрэг, хойт зүүн хойт талаараа өөрийн аймгийн Өмнөдэлгэр сум, зүүн урд талаараа Жаргалтхаан сум, урд талаараа Дэлгэрхаан сумуудтай тус тус хиллэдэг. Нутгийн хойт хэсэгт их бага Хэнтийн өвөр хормойд салбар уулс оршдог тул далайн түвшнээс дээш 1200-1500 метрийн өндөрт оршдог ойт хээрийн бүсэд багтдаг сум юм. Нутаг дэвсгэртээ байгалийн үзэсгэлэнт болон түүхийн дурсгалт газрууд олонтой. Тухайлбал Тэмүүжин 1189 оны “Шаргачин тахиа” жилд хамаг монголын хаан ширээнд өргөмжлөгдсөн “Чингэс хаан” цол хүртэж байсан “Хар зүрхний хөх нуур” “Сэнгүр горхи” зэрэг эзэн богдын нэртэй холбоотой түүхийн дурсгалт газрууд байдаг. Энэ түүхийн дурсгалт газруудыг түшиглэн сумандаа аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч 2002 онд Хар зүрхний хөх нуурт Чингэс хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулж гэрэлт хөшөө босгосон ба түүх дурсгалын энэ цогцолбор газарт их хаадын дурсгалыг хүндэтгэж монголын төрийг удирдаж байсан бүх хаадын сийлбэр хөшөөг босгон жуулчны бааз байгуулагдан ажиллаж байна. Тус сумын нутаг нь байгалийн эрдэс баялаг нөөц элбэгтэй 1945 оноос эхлэн Дорнод экспедиц геологийн хайгуул хийж цагаан тугалга, вольфромын нөөцийг тогтоож улмаар хувь нийлүүлсэн Сов-Монгол металл нийгэмлэгийн харъяанд 1953 онд Модотын уурхай гэгдэн байгуулагдаж тус уурхай нь 1953 – 1957 он хүртэл 10000 орос монгол ажилчинтай авто тээврийн 5 баазтай 1000 гаруй авто машин, холбогдох уулын техниктэй 10 баяжуулах фабриктай 24 цагаар ажиллаж жилдээ дунджаар 50 гаруй сая төгрөгийн одоогийн ханшаар ашигтай ажиллаж ашгаа хоёр тал тэнцүү хувааж авдаг байжээ. Модотын уурхай 1957 онд хаагдаж 1980 оноос эхлэн Монгол Чехословак металл нэгдлийн харъяанд цагаан тугалга олзворлох Монгол Чехословак хамтарсан үйлдвэр 1991 он хүртэл ажиллаж байсан юм. Сумын нутаг дэвсгэр нь цагаан тугалга, гянт болдын хуучин орд газартай. 1985 онд төвийн эрчим хүчний системд холбогдож 2002 онд шилэн кабелийн сүлжээнд , 2005 онд мобиком, скайтель, үүрэн телефоны сүлжээнд 2004 онд мянганы замын хэвтээ тэнхлэгийн зам тавигдаж одоогоор тус сумын нутаг дэвсгэр дээр 96 км хатуу хучилттай зам тавигдаад Өндөрхаан, Баганууртай холбогдоод байна. Энэ бүхэн нь манай суманд дэд бүтэц хөгжиж, тус суманд гадаад дотоодын хөрөнгө оруулалт хийж, жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэхэд боломжтойг харуулж байгаа юм. Тус сумын эдийн засгийн үндсэн салбар нь мал аж ахуй бөгөөд голчлон нутгийн үүлдрийн малыг өсгөн үржүүлдэг, 2006 онд сум түүхэндээ анх удаа 100 давсан мянган малтай болж мал сүргийн тоо толгой сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж ирсэн бөгөөд одоогийн байдлаар 38 мянгат малчинтай болж аймгийнхаа хэмжээнд хамгийн олон мянгат малчидтай суманд тооцогддог. 2009 оны жилийн эцсээр 149329 толгой мал тоолуулж одоогийн байдлаар төллөх эх малын 40 хувь нь төллөж төл бойжилт 50 хувьтай байна. Өнгөрсөн онд улс аймгийн төвлөрсөн төсөв бүрдүүлэх болон сумын төсвийн орлогын төлөвлөгөөг 116% биелүүлж 2500 тн байгалийн хадлан, 3 тн гар тэжээл бэлтгэж 55 өрх, 1 ААН, 10 га- д төмс, 3 га- д хүнсний ногоо тариалж 80 тн төмс, 2,7 тн хүнсний ногоо хураан авсан нь иргэдийн амьжиргааг дээшлүүхэд нилээд түлхэц болж өглөө. Хөдөөгийн малчид иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд олон малтай амьжиргаа сайтай өрхүүдийг түшиглүүлэн огт малгүй буюу цөөн малтай иргэдийг оролцуулсан малчдын бүлэг хоршоо байгуулж хөдөлмөрөө хоршин ажиллах нь амьдралд илүү үр өгөөжтэй байна. Ялангуяа малчдын бүлэг хоршоог төрийн бодлогоор дэмжиж туслах нь хоршоог хөгжүүлж, ядуурлыг бууруулахад ихээхэн ач холбогдол өгөх зүйл юм. Сумын ЕБС- ийн 9-н жилийн сургууль нь 211 сурагчидтай, 16 багштай, нийт 26 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулдаг. Сүүлийн 10 гаруй жил сургуулийн дотуур байргүй байж байгаад 2006 онд Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөрийн хөрөнгөөр дотуур байрыг ашиглалтанд оруулж өнөөдрийн байдлаар 30 – аад хүүхэд хамрагдан хүмүүжиж байна. Сумын хүүхдийн цэцэрлэг нь одоогийн байдлаар 50 хүүхдийн орон тоотойгоос энэ хичээлийн жилд 2 бүлэгт 44 хүүхэд хамрагдаж 5 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Зуны улиралд нүүдлийн цэцэрлэгт 40 хүүхэд сургалтанд хамрагдана. Сумын эрүүл мэндийн төв нь 7 ортой 15 ажиллагсадтай өнөөдрийн байдлаар урьдчилан сэргийлэх үзлэгт 1208 хүн , вакцинжуулалтанд 104 хүүхэд хамрагдаж 89 % тай байна. Эх хүүхдийн эндэгдэл сүүлийн 10 жилд гараагүй. Эмнэлэг нь хөдөөгийн ядуурлыг бууруулах ИПАД хөтөлбөрийн хөрөнгөөр баригдсан 10 ортой 2 давхар барилгатай. 2004 оноос тус суманд 7 жилийн хугацаатай олон улсын хөдөөгийн ядуурлыг бууруулах ИПАД хөтөлбөр нийгмийн салбарт хэрэгжиж 110 сая төгрөгийн өртөг бүхий хүн эмнэлгийн 2 давхар байр барьж ашиглалтанд оруулж мөн багийн эмч нарийг унаагаар хангаж 28 сая төгрөгийн үнэ бүхий оношлогоо, шинжилгээний эмнэлгийн тоног төхөөрөмж бэлтгэн нийлүүлж сургуулийн хүүхдийн дотуур байрыг тохижуулж, ашиглалтанд өгч хөдөөд 6 худаг сэргээж засварлаж цахилгаан үүсгүүр, насос тавьж малын бэлчээр усжуулалтанд тодорхой хувь нэмэр оруулж өгсөн юм. Мөн жил бүр сумын иргэдийн амьжиргааг дээшлүүлэх зорилгоор 1–2 тн төмсний үр, 105 өрхөд үнэгүй олгож сургалтуудыг зохион явуулсан нь үр өгөөжөө өглөө. 2005 оноос Дэлхийн Зөн Олон улсын байгууллагын “Малчдын амьжиргааг дэмжих төсөл хэрэгжиж сумын 178 өрхөд 265 толгой мал олгож мөн жил бүр төмс хүнсний ногооны үрийг үнэ төлбөргүй олгож иргэд, хөдөлмөрчидөд сургалт зохион байгуулж ажиллаж байгаа нь чухал үр дүнгээ өгч байна. 2008 оноос Тогтвортой амьжиргаа –II төсөл хэрэгжиж эхэлсэн. 2009 онд боловсролын салбарт 4 төсөл хэрэгжүүлж 11106020 төгрөгийн санхүүжилт хийгдсэн. Үүнд: Дотуур байрны тохижилт–5100,0 мян.төгрөг, Дотуур байрны засвар -2265,0 мян төгрөг, IQ кабинет тохижуулах-1996200 мян.төгрөг, Цэцэрлэгийн монтажны ут сыг засварлах–1744820 мян төгрөг, Эрүүл мэндийн салбарт 2 төсөл хэрэгжсэн. Үүнд: Согоот багийн эмчийн байрыг тохижуулах- 1525,0мян.төгрөг, Хужхан багийн эмчийг унаажуулахад–1250,0 мян.төгрөг, дэд бүтцэд 6800,0мян төгрөг буюу орон нутгийн телевизийн антенн авах гэх мэт нийт 7төсөл хэрэгжиж байна. 2010 оны өвөл хаврын зудын хохирлыг бууруулах зорилгоор 5,0сая төгрөгийг суманд хувиарласан бөгөөд малчин өрх бүрт багсармал тэжээл олгож байна.



③ Балдан Бэрээвэн хийд


Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт орших Балдан Бэрээвэн хийд нь Сэцэнхан аймгийн Хөвчийн жонон вангийн хошуу Хэнтийн нурууны Дэлгэрхаан уулын салбар Мөнх-Өлзийт уулын энгэрт, Бат нуурын хойд талд байгалийн үзэсгэлэнт сайхан газар 1777онд Богдын долоон цоржийн нэг Цэвээндорж номонхан Шар сүм, Цагаан сүмийг байгуулснаар суурь нь тавигдсан гэж үздэг бөгөөд 1813онд Их Цогчин дуганыг байгуулсан байна. Балдан бэрээвэн гэдэг нь ард түмний аман яриа дамжин хэлэгдсэн нэр бололтой. Балдан Барайвун гэдэг нь санскрит хэлний дрепун гэдэг “оргилсон будаа” гэсэн үгнээс гаралтай. Анх энд хийд байгуулахаар ирэхэд эмгэн өвгөн хоёр будаа буцалгаж байсан гэдэг. Өвгөнийг Балдан гэдэг байсан хэмээх нэгэн домог нутгийхан хуучилдаг. Тус хийд нь цагтаа 8000ламтай халх Монголын зүүн талын жигүүрийн шашин номын зонхилох төв байжээ. Оргил үедээ 4 сургуультай, өдөр бүр ном хурдаг 20 дугантай байсан ажээ. Бэрээвэн хийд нь Тэгчилэн, Намжил, Чойнхор, Тойсон гэсэн 4 аймагтай, мөн ёг, Дашнайчин дацан, Майдар, Аюуш, Цамба, Лхам бурхадын сүм, Номон хааны хашаа, Лавиран сүм, цорж ламын хашаа, жас, сангууд бүхий байгууламжуудаас бүрдэж байв. Бэрээвэн хийд их хөвч тайга бүхий уулын энгэрт байрласан учир барилгууд нь чулуу, мод голлосон хийцтэй юм. Мөн хад чулуунд наалдуулан авируулан босгосон. Майдар бурханы сүм байсны дээд талын элгэн хаданд гэлэн Дамбилбранжабал гэгч соёмбо тэмдэг сийлсэн нь өнөө хүртэл хадгалагдан үлджээ. 1930оноос коммунист дэглэм гарч лам нарыг хавчиж эхэлсэн бөгөөд 1937оноос хийдийг устгаж эхэлсэн. Лам нарыг зиндаанаас нь хамааруулан олон тооны лам нарыг цаазалж эхэлсэн ба зарим нь хоригдож, бага залуу нь гэртээ буцаагдсан гэнэ. Харин одоо хийдийн дугануудын суурь үлдсэн. 1990оноос цөөн хэдэн лам нар эргэн ирж ном хурж эхэлсэн бөгөөд нутгийн дархчуул нийлж жижиг модон дуган барьсан ажээ. Харин одоо анх байсан байдлаар нь сэргээн засварлах ажил хийгдэж эхэлсэн байна. Зарим дуганыг яг тэр суурин дээр нь сэргээсэн. Ингээд бид “Зураглах” үндсэн ажилдаа орж, хийдийн эргэн тойрон, ойр орчмоор алхацгаав. Би ч юугаар дутахав апраадаа асааж аваад ахлаа. Энд цаг орчим саатаад хийдээс 25орчин км-т орших, аяллын үндсэн цэг Хар зүрхний хөх нуур руу хөдөллөө.



④ Дадал сум


Их эзэн Чингис хааны түүх домгийн өлгий Дадал сум нь анх 1925онд байгуулагдсан түүхтэй. Тус сумын Баян-Овоо, Агац, Онон, Балж гэсэн 4 багт нийт741өрхийн 2678 хүн амьдардаг ба хүн амын зонхилох хувийг буриад ястан эзэлдэг. Сумын төв Баян-Овоо баг нь үзэсгэлэн төгс Баян-Овоо уулын энгэр бэл, домогт Дэлүүн болдгийн дэргэд, Балжийн голын урд байрладаг. Сумын нутаг нь Хэнтий нурууны зүүн захын уулс, Эрээний нуруу, Онон голын айсавд оршино. Баянхаан, Дадал, Баян-Овоо, Цагаан дэлгэр, Сантайхаан, Дэлүүн болдог, Бурханхалдун зэрэг байгалийн үзэсгэлэн бүрдсэн тахилгат уулнууд байдаг. Дадал сум эрт үеэс Гилбэр харуулд алба хашиж байсан гэр харуулын 50 гаруй өрхөөс үүссэн, Боржигон сэцэн вангийн хошууны харьяат нараас бүрдсэн, Сэцэн хан аймгийн Хөвчийн  Жонон  вангийн хошуунд харьяалагдаж байжээ. 1905 оноос Орос, Японы дайн, Октябрийн хувьсгал болон улаан цагааны үймээн самууны жилүүдэд Сибирийн орос, буриадууд ихээхэн хэлмэгдэж байсан бөгөөд энэ үеэс үндэс угсаа нэгтэй Монгол орон руу Оросын нутгаас буриадууд нүүдэллэж эхэлсэн бөгөөд 1917, 1918оны иргэний дайны үеэс улам ихээр нүүдэллэх болсон гэдэг.



⑤ Рашаан хадны дурсгал


Монголын дээд палеолитын үеийн соёлт давхрага бүхий томоохон дурсгал болох Рашаан хадны суурин нь Хэнтий аймгийн Батширээт сумыи нутаг, Биндэр уулын зүүн урд хормойд оршино. Энэ орчимд эртний булш, хүн чулуун болон буган хөшөө, тэдгээрийн дэргэдээс хүрэл, төмөр зэвсгийн болон Хүннү, Хятан, Монгол гүрний үед холбогдох шавар ваар савны үлдэгдэл, сумны зэв зэрэг түүхийн олон үед хамаарах дурсгал элбэг олддог билээ. Мөн хад чулуун дээр нь палеолитын үеэс эхлэн дундад зууны үед холбогдох ан амьтан, хүний зураг, хэдэн зуун тамга тэмдэг сийлж, орхон-енисей, хятан, араб-перс, монгол, түвд, манж, хятад зэрэг хорь орчим бичээс үлдээжээ. Манай орны нутаг дэвсгэрээс Рашаан хадтай дүйцэхүйц археологийн цогцолбор дурсгал одоог хүртэл илэрч мэдэгдээгүй бөгөөд нэн эртнээс дундад зууныг хүртэл Дорнод бүс нутгийн төдийгүй нийт Монголын эртний соёлын нэгэн төв нутаг байсан бололтой. Археологийн талаар судлах ажлын эхлэлийг академич Х.Пэрлээ 1943 онд тавьсан бөгөөд 1960-1980 онд бараг жил бүр очиж судалгаа хийж олдвор хэрэглэгдэхүүндээ тулгуурлан эрдэм шинжилгээний ба сурталчилгааны өгүүлэл арваадыг бичиж нийтлүүлсний гадна, хаданд сийлсэн олон зуун тамгыг судалж нэгэн сэдэвт зохиол туурвисан билээ.

Харин чулуун зэвсгийн судалгааг 1973, 1974 онд Гурван голын шинжилгээний анги бага хэмжээний туршилтын малтлага хийснээр эхэлсэн ба 1980-1981 онд МЗТСХЭ-ийн Чулуун зэвсгийн дурсгал судлах ангийн судлаачид палеолитын сууринг малтаж 2.5-3.5 м гүн, дөрвөн үе соёлт давхрагатай болохыг тогтоосон1 юм. Рашаан хадны чулуун зэвсгийн суурин гийн 1980, 1981 оны малтлагьн явцад 8000 гаруй чулуун зэвсгийн зүйлс олдсон байна. Энэхүү чулуун зэвсгийн сууринд малтлага хийсэн нийт талбайн хэмжээ 60 м2 бөгөөд хэдэн удаагийн малтлагаас гарсан олон мянган чулуун зэвсгийн олдворыг боловсруулах явцад палеолитоос эхлэн шат дараалан хөгжсөн үйлдвэрлэлийн үйл явцын шинж төрх, онцлог, нөлөөлсен хүчин зүйлийг тодорхойлох боломжтой болсон юм. Рашаан хадны палеолитын үеийн суурин нь чулуун зэвсгийн дурсгалыг агуулсан 2.5 м зузаан (зарим буландаа 3-3.5 м), дөрвөн үе соёлт давхаргатай юм. Энэ суурингаас олдсон тал саран хэлбэртэй хусуур, гурвалжин мэс зэрэг нь Орхон голын хөндийн Мойлтын амны палеолитын олон соёлт давхаргз бүхий суурингаас олдцог зэвсгүүдтэй хэлбэр төрх, хэмжээ, хийсэн арга барил бүхий л талаараа ижил байгааг судлаачид тогтоосон юм.



⑥ Рашаан хад


Рашаан хад нь Хэнтий аймгийн Бат ширээт сумын нутагт Биндэр уулын зүүн урд хормойн цохио бүхий үзүүрт оршдог. Рашаан хад нь чулуун зэвсгийн үеэс эхлээд XVI зууны үе хүртэлх он цаг үед хамаарах Монголын дорнод хэсгийн түүх соёлын дурсгалт цогцолбор юм. Энэ хадны орчимд чулуун зэвсгийн үеийн хадны сүг зураг, янз бүрийн бичиг үсгийн дурсгал, бичээсүүд, чулуун зэвсгийн дурсгалууд, хүрэл, төмөр зэвгийн үе болон Хүннү, Кидан, Монголын эзэнт гүрний үед хамаарах түүхэн дурсгалууд болон булш олон байдаг аж. Уг хаданд байх эртний нүүдэлчдийн тамга, бичиг, үсгийн дурсгалыг анх 1961 онд эрдэмтэн Х.Пэрлээ илрүүлжээ. Рашаан хаднаа сийлсэн хэдэн зуун тамга тэмдэг, хүн амьтны дүрс нь түүхийн өөр өөр үед хамаардаг нь гадны жуулчдыг ихээр татдаг байна.



⑦ Рашаан хад


Хэний аймгийн Батширээт сумын Хурх багийн нутаг Биндэр уулын зүүн урд хормойн цохиотой үзүүр болох Рашаан хад орчимд эртний булш олонтойн гадна түүний дэргэдээс палеолит ба неолитын үеийн чулуун зэвсэг, хүрэл, Хүннү, Кидан, Монгол гүрний үед холбогдох шавар сав, сумын зэв зэрэг олдвор элбэг олддог. Эндхийн хаднаа хуучин чулуун зэвсгийн үеэс эхлэн дундад зууны үеийг хүртэлх ан амьтан, хүний зураг, эртний овог аймгуудын тамга тэмдэг сийлж орхон-енисей, кидан, араб-перс, монгол, түвд, манж зэрэг хорь орчим бичээс үлдээжээ. Рашаан хадны палеолитын үеийн зураг түүхийн хожуу үед холбогдох бусад зургаас дүрсэлсэн амьтан, дүрслэлийн арга барилаараа өвөрмөц юм. Үүнд арслан заан, савгат хирс хожуу үеийн зургуудаас хэмжээгээр том төдийгүй, амьтдын дүрсний гадаад хүрээг харьцангүй өргөн гарган дүрсэлж, түүний ерөнхий төрхийг гаргахыг хичээснээс бус, түүнийг нарийн уртай, байгаа байдлыг яг хуулбарлан гаргахыг эрмэлзээгүй байдал ажиглагдаж байна. Хадтай толгойн зүүн хойд хэсгийн хойш харсан хаданд 5-6 адууг нэг нэгээр нь цувуулан, урд талд нь 2-3 хүн хөтлөн явж байгаагаар нэг шулуунд зуржээ. Хүнийг ерөнхийд нь тоймлон сийлж, морьдыг өндөр, урт зэгзгэр биетэй, шулуун хөлтэй хөдөлгөөнгүй зогсож байгаагаар дүрсэлжээ. Мөн энд морьдыг энд тэнд, урагш хойш харан зогсож байгаагаар дүрсэлсэн ч ажиглагдана. Энэ дүрслэл бүхий зурагтай хадны баруун талд орших налуу хаданд эртний овог аймгуудын тамга тэмдэг болох онги, ан амьтны сарвууны дүрст тэмдэгүүдийг ухан сийлжээ.