게시판 뷰
게시판 뷰페이지
BK21+ 3년차 답사
작성자 산학협력단 연구지원팀(천안) 최민주
날짜 2015.09.08
조회수 1,057

제3차 몽골바이오문화유산 국제학술대회 및 답사


■ 일 시 : 2015년 8월 7일(금) ~ 2015년 8월 16일(일)

■ 장 소 : 몽골 가초르트 식물 휴양센터 및 울란바타르  

■ 숙 소 : 몽골 가초르트 식물 휴양센터, 에르헤스 소위랄 후렐쳉, Springs 호텔


시 간

행사 내용

비고

7일

17:30-19:55

인천공항

이티켓, 여권 지참

19:55-23:30

인천 → 울란바타르(몽골칭기스국제공항)

대한항공 KE 0867편

24:00-01:00

공항 → 가초르트 휴양센터 이동

01:00-

취침

8일

08:00-09:00

조식

가초르트 휴양센터

09:00-10:00

개별 답사 준비

10:00-12:00

“Шар хоолойн ам”에서 자생하는 식물 강연 및 연수활동

12:00-13:00

중식

14:00-16:00

Шар хоолойн ам”에서 자생하는 식물 강연 및 연수활동

16:00-18:00

개인 실습

18:00-19:00

석식

19:00-

자유 시간 및 취침

9일

08:00-09:00

조식

09:00-10:00

개별 답사 준비

10:00-12:00

“Хар усан тохой”에서 자생하는 식물강연 및 연수활동

12:00-13:00

중식

14:00-16:00

Хар усан тохой”에서 자생하는 식물강연 및 연수활동

16:00-18:00

개인 실습

18:00–19:00

석식

19:00-

자유 시간 및 취침

10일

08:00-09:00

조식

09:00-10:00

개별 답사 준비

10:00–12:00

Бугатын даваа”에서 자생하는 식물강연 및 연수활동

12:00-13:00

중식

14:00-16:00

Бугатын даваа”에서 자생하는 식물강연 및 연수활동

16:00-18:00

개인 실습

18:00-19:00

석식

19:00-

자유 시간 및 취침

■ 세부일정

11일

08:00-09:00

조식

09:00-10:00

개별 답사 준비

10:00-12:00

몽골 전통의학 치료 실습 수업

12:00-13:00

중식

14:00-16:00

몽골 전통의학 치료 실습 수업

16:00-18:00

개인 실습

18:00-19:00

석식

19:00-

자유 시간 및 취침

12일

08:00-09:00

조식

09:00-10:00

개별 답사 준비

10:00-12:00

Эрхэс сувилал’ 답사

12:00-13:00

중식

14:00-16:00

‘Сэлхийн ам’에서 자생하는 식물강연 및 연수활동

16:00-18:00

개인 실습

18:00-19:00

석식

19:00-

자유 시간 및 취침

13일

08:00-09:00

조식

09:00-10:00

개별 답사 준비

10:00-12:00

몽골 전통의학 치료 실습 수업

12:00-13:00

중식

14:00-16:00

가초르트 → 호텔 이동

Springs 호텔

16:00-19:00

몽골 전통의학 관련 문헌자료 구입

19:00-20:00

석식

20:00 -

자유 시간 및 취침

14일

08:00-09:00

조식

호텔식

09:00-11:00

전통의학 과학기술 생산 코퍼러치 병원 ,제약공장 학술연구부 견학

11:00-12:00

국제학술대회 준비

12:00-13:30

오찬

브로드웨이 식당

14:00-18:00

국제학술대회

19:00-21:00

만찬

더 불 식당

21:00-22:00

호텔 귀가

22:00-

자유 시간 및 취침

15일

08:30-09:30

조식

09:30-11:00

호텔 체크아웃

11:00-01:00

문헌 자료 수집

서점 및 중고서점

13:00-14:00

중식

14:00-19:00

자유일정 및 자료수집을 비롯한 바이오 샘플 구입

19:00-20:00

석식

20:0-22:00

티타임 및 일정 중간 보고 회의

22:00-23:00

몽골칭기스국제공항 이동

이티켓, 여권 지참

23:00-24:00

출국 수속

16일

24:55-03:55

울란바타르 → 인천

대한항공 KE 0868편


■ 답사 루트

① 가초르트 오르가말 소위랄(08/07~08/13) → ② 에르헤스 소위랄 후렐쳉(08/12) → ③ 전통의학 과학기술 생산 코퍼러치 병원 , 제약 공장 (08/14) → ④ 울란바타르(08/15)


답사지 소개

гачуурт ургамал сувилил


Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан Технологи Үйлдвэрлэлийн Корпорацийн Клиникийн Эмнэлгийн Зуны Сувилал нь Улаанбаатар хотын Гачуурт тосгон дахь өтгөн шигүү ой модот үзэсгэлэнт уулын бэлд байрладаг. Уг сувилалд эм тан, зүү төөнө, бариа, хануур, төөнүүр, самнуур, шивүүр, дасгал хөдөлгөөн зэрэг Монголын уламжлалт анагаах ухааны эмчилгээ заслууд хийгдэхээс гадна шинэ цагаан идээ, дөнгөж саасан ямааны сүү, гүүний саамын эмчилгээг хийдэг. Уг сувилал нь хан хэнтий дархан газрын урд зах Ёлтын давааны бэлчирт байгалийн үзэсгэлэн бүрдсэн уул, ус, ургамал, амьтан жигдэрсэн үзэсгэлэнт газар оршдог. Гар бөмбөгийн элсэн талбай дээр чөлөөт цагаа өнгөрөөж бага насны хүүхдүүдийг наранд шарлага, шар сүүн, шөлөн бариа, цэгэн иллэг, дасгал хөдөлгөөнөөр эрүүлжүүлнэ.

Эмчлэн сувилах үйл ажиллагааг сувилалын хоол, цагаан идээ, гүүний саам, бариа засал, сэргээн засах эмчилгээнд тулгаарлан сувилалын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Тохитой тухлаг манай сувилал нь боловсон ариун цэвэрийн өрөө, хауун усыг тогтвортой амьжиргаа төслтйн туслаижтай бий болгож чадсан. Уг сувилал эь зуны улиралд саам эмчилгээтэй хавсруулж ходоод, гэдэс, цөс угаах, зүү төөнө эмчилгээ, бариа засал, монгол эм тангаар таны өвчнийг илааршуулна. Гүүний саам нь уураг, нүүрс ус бүх төрлийн амин дэм, ханаагүй тосны хүчил агуулдаг. Аливаа өвчнийг анагаах, өвчнөөс урьдчилан сэргийлэх, гоо сайхны зориулалтаар хэрэглэж болно.



Эрхэс сувилал хүрэлцэн

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн харьяа Эрхэс сувилал нь 2007 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Уламжлалт анагаах, зүү төөнө, сэргээх засах, бариа засал, физик эмчилгээний чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг. Магадлан итгэмжлэгдсэн, Эрүүл Мэндийн Даатгалд хамрагдсан. АШУҮИСургуулийн мэргэшсэн, эрдмийн зэрэгтэй, нарийн мэргэжлийн хамт олон үйлчилж байна. Манай сувилал гэр бүл хамт олон, найз нөхдөөрөө байрлах 2, 3, 4 хүний байшинтай. 2015-06-15 –аас үйл ажиллагаа эхлэнэ.



Уламжлалт анагаахын Шинжлэх Ухаан Технологи Үйлдвэрлэлийн Корпорац


Шинжлэх ухаан, технологийн салбарын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмэр, эрдмийн хамт олноо удирдан зохион байгуулах үйлсдээ амжилт гаргасан тул Монгол улсад орчин үеийн шинжлэх ухааны байгууллага үүсч хөгжсөний 90 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 50 жилийн ойг тохиолдуулан Уламжлалт Анагаахын Шинжлэх Ухаан, Технологи, Үйлдвэрлэлийн Корпорацийн гүйцэтгэх захирал Ч.Чимэдрагчааг  шинжлэх ухааны байгууллагуудын “Шилдэг Захирал”-аар өргөмжиллөө. Эрдэм шинжилгээний лаборатори, тоног төхөөрөмж, мэргэжсэн ажилтан, мэдээлэлийн хангамж, түвшинг сайжруулах судалгаа шинжилгээний онол практикийн үр өгөөжийг нэмэгдүүлнэ. Эрдэм шинжилгээний төв нь байгалийн нэгдлийн хими, стандартчилал-технологи, эм судлал, байгалийн эмт бодисын баялаг судлалын секторууд болон    лабораторид түшиглэн үйл ажиллагаагаа явуулж байна. Мөн  туршилт-үйлдвэрлэлийн  зориулалттай эмийн ургамал тарималжуулах плантаци, хүдрийн эрдэм шинжилгээний станци, туршилтын амьтны вивари зэрэг туслах нэгжүүдтэй үйл ажиллагаагаа явуулж байна.  Бүрэлдэхүүний хувьд  академич-1, шинжлэх ухааны доктор-1, боловсролын доктор-7, шинжлэх ухааны магистр-5, докторант-2, магисрант-2  ажиллаж байна. Уламжлалт анагаахын эмч судлаачдын нийгэмлэг, Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгээс “Уламжлалт анагаах ухааны судлагдсан эм, эмт бодис, эмчилгээний аргачлал тэдгээрийн хэрэглээ” сэдэвт 2,5 кредитийн сургалтыг 2015.03.24-2015.03.25-ны хооронд зохион байгуулна.



Уламжлалт анагаах ухааны клиникийн эмнэлэг


Монгол улсын хэмжээнд уламжлалт анагаах ухааны  эрүүл мэндийн тусламж үйлчилгээг стационарийн болон амбулаторийн чиглэлээр үзүүлж байгаа магадлан итгэмжлэгдсэн, даатгалаар санхүүждэг төв эмнэлэг юм. Анх 1989 онд  Эрүүлийг хамгаалах сайдын “ Ардын эмнэлгийн салбар байгуулах “  тушаалаар Улсын Клиникийн 1-р эмнэлэгт 30 ортойгоор өдрийн стационар нээгдэж гар засал, иог, биеийн тамир, тосон шарлага, хануур, төөнө, зүү эмчилгээ хийж эхэлсэн. Улмаар 1990 онд Ардын эмнэлгийн салбарыг Монгол эмнэлэг сувилалын төв болгон өргөтгөн одоогийн байгаа Улаанбаатар сувилалын байранд ардын уламжлалт эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, рашаан сувилалын чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байсан ба  1999 онд Ардын Эмнэлгийн хүрээлэнтэй нэгдэж Уламжлалт анагаахын шинжлэх ухаан технологи үйлдвэрлэлийн корпорацийн нэг салбар болох уламжлалт анагаахын клиник эмнэлэг болсон .Өнөөдөр Клиникийн эмнэлэг нь стационарт 100 ортой эмчилгээний тасаг, амбулаторийн тасаг, сувилахуйн алба, үйлчилгээний алба, хоол үйлдвэрлэлийн тасгуудаас гадна үйлчилгээгээ иргэдэд илүү ойр, хүртээмжтэй болгох үүднээс хотын төвд салбар амбулатори, Гачууртад улирлын чанартай эмчилгээний салбар тасаг нээн ажиллуулж байна. Тус эмнэлэгт зөвлөх эмчээр  академич, Анагаах ухааны доктор, профессор, МУ-ын хүний гавъяат эмч Н.Төмөрбаатар, клиникийн профессор эмч  3, зөвлөх зэргийн эмч -3, тэргүүлэх зэрэгтэй эмч 9,  ахлах зэрэгтэй эмч 7, ахлах зэргийн сувилагч -4,   Анагаах ухааны магистр 6,  нийт эмч нарын  80 хувь нь эрдмийн болон мэргэшлийн  зэрэг, цолтой эмч нар ажиллаж байна. Тус эмнэлэг нь нотолгоонд суурилан уламжлалт анагаах ухааны эмчилгээний аргыг орчин үеийн анагаах ухааны эмчилгээний аргатай хослуулан хэрэглэж байна. Амбулаторийн тусламж үйлчилгээг 10 кабинетаар өдөрт 120-150 үйлчлүүлэгчдэд үйлчилж байна. Тус эмнэлэг нь тусламж үйлчилгээндээ уламжлалт анагаах ухааны оношлогооны үндсэн аргуудыг хэрэглэхийн зэрэгцээ орчин үеийн лаборатори болон багажийншинжилгээний аргуудыг хэрэглэж байна.



Уламжлалт эмийн үйлдвэр


Уламжлалт болон шинээр бүтээсэн эм тангийн үйлдвэрлэлийн чанар, аюулгүй өндөр түвшинг хангаж, техник технологийн шинэчлэл хийнэ. Уламжлалт эмийн үйлдвэр нь 1973 онд Шинжлэх Ухааны Академийн харъяа Ардын Эмнэлгийн Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний бүтээлийн эмүүдийг туршин үйлдвэрлэх  зорилготойгоор үйл ажиллагаагаа  явуулж эхэлсэн. 1990 оноос Уламжлалт анагаахын  амбулатори нээгдэж  судсаар оношлох үзлэг, бариа засал, хануур самнуур, эм барих болсноор уламжлалт эмийн үйлдвэрлэлийн хөгжилд тодорхой ахиц гарсан. Уламжлалт эмийн үйлдвэр нь судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болсон эмийг үйлдвэрлэх технологийн зааврыг боловсруулан 20 гаруй нэрийн шинэ эм, бэлдмэлийг  үйлдвэрлэж, эмчилгээний практикт нэвтрүүлж  байна. Мөн уламжлалт анагаах ухаанд хэрэглэгдэж байсан ургамал, амьтан, эрдэсийн гаралтай 100-аад  нэр төрлийн уламжлалт эм, танг үйлдвэрлэхийн зэрэгцээ зарим нэг жорын бэлтгэх технологийг боловсронгуй болгон эм танг үрэл, шахмал ,мөхлөг, ханд , сироп хэлбэрээр үйлдвэрлэж өөрийн клиникийн  эмнэлгийг эмээр хангахын  зэрэгцээ хот хөдөөгийн уламжлалт анагаахын эмнэлэг, үйлчилгээний байгууллагуудад нийлүүлж зарим хэсгийг ОХУ, Польш зэрэг орнуудад  экспортлож  байна. Үйлдвэрийн технологичид  ургамал, амьтан, эрдсийн гаралтай түүхий эдийн стандарт боловсруулах, эм танг найруулах уламжлалт  арга барилыг судлах, эмт бодисыг номхотгосноор юу нь өөрчлөгдөж, хүний биед эмчилгээний үйлдэл үзүүлдэг механизмыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлах,  баталгаажуулах үүднээс номхотгосон ургамал, амьтан, эрдсийн гаралтай түүхий эдийн ерөнхий үнслэг, усанд хандлагдах бодис, үнсэнд микроэлементийг атом шингээлтийн спектрийн аргаар тогтоох судалгаа явуулан  номхотгох горим, технологийн заавар 30 орчмыг боловсруулж үйлдвэрлэлд нэвтрүүлээд  байна. Уламжлалт эм тан, номхотгосон эм бодист  хоруу чанар /LD50 /- ыг тогтоох судалгааны ажлыг жил бүр төлөвлөгөөтэй явуулан 10 орчим түүхий эд, 40 орчим эм тангийн хоруу чанарыг тогтоогоод байна. Судалгааны дүнд Уламжлалт жорын хяналтын  лавламж , Ургамлын эмийн зүй зохистой хэрэглээ  гэсэн 2 номыг хамтын бүтээлээр гаргасан нь уламжлалт эмийн үйлдвэрүүд дагаж мөрдөх  гарын авлага болсон юм. Уламжлалт  эм тан, үрэл эм,талх эмийг бэлтгэх технологи, тавигдах ерөнхий шаардлага гэсэн улсын стандартыг  боловсруулан  гаргасан нь Уламжлалт эмийн үйлдвэрүүдийн эм танг шалгах, хянан баталгаажуулах баримт бичиг болсон юм. Тус Корпораци нь Уламжлалт эм танг орчин үеийн дэвшилтэт технологид суурилан шинэ хэлбэрт оруулах, тоног төхөөрөмжөө солих, нэмэгдүүлэх, аюулгүй, зүй зохист  хэрэглээг хангах үүднээс судалгаа явуулах, баталгаажуулах, сав баглаа боодол, хаяглалтыг сайжруулах, зар сурталчилгааг нэмэгдүүлэх, үйлдвэрийг GMP-ийн шаардлагад нийцүүлэн дэлхийн жишиг үйлдвэрт хүргэх зорилт тавин ажиллаж байна.



다음글
다음글이 없습니다
이전글
BK21+ 2년차 답사